Хамтдаа Холыг ойртуулна
Олон улсын худалдаа
Бид олон улсын импорт, экспортын чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж, олон улсын түншүүдтэй бат бөх, харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтоосон.
Бид олон улсын худалдааны туршлага, зах зээлийн судалгаанд тулгуурлан бараа бүтээгдэхүүнийг амжилттай танилцуулж, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд тогтвортой санал болгодог.
Манай компани олон улсын стандарт, шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг сонгон нийлүүлж, зах зээлд өрсөлдөхүйц чанар, нэр хүндийг бий болгоход онцгой анхаарал хандуулдаг.

ХАРИЛЦАА ХОЛБОО СҮЛЖЭЭ, УГСРАЛТ
Бид 2009 оноос эхлэн харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар угсралт, кабель шугам суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
Бид барилгын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, чанартай, стандартыг хангасан барилгын материал импортлох, төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн. Манай компани импортын барилгын материалын чанар, аюулгүй байдлыг бүрэн хангуулахад онцгой анхаарал тавьж, холбогдох тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг сонгон нийлүүлж байна.
Мөн төслүүдийг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэхээр мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллаж байна. Манай компани зах зээлд итгэлцэл бий болгож, чанар, найдвартай байдлыг эрхэмлэн ажилладаг нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хангах үндэс суурь болж байна.

Зөвлөх Үйлчилгээ
Манай компани зөвхөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна, импорт, экспорт болон барилгын төслүүдийн хэрэгжилтэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Бид үйлчлүүлэгчдийн амжилтад хүрэх стратегийг хамтран тодорхойлж, түүний хэрэгжилтийг дэмжиж ажиллахад бэлэн байна.
